БОНЗ-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Зорилго : Олон улсын жишигт нийцсэн “БОНЗ, Тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт түүнээс үүсэх сөрөг үр дагаварыг бууруулах, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, хүний хөгжилд анхаарсан үйлчилгээ үзүүлэх, сайн засаглалтай, өрсөлдөх чадвартай, цаашид үе залгамжлах тогтвортой бизнесийг хөгжүүлэхэд энэхүү бодлогын зорилго оршино.
- Компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нэг бүрд Байгаль орчин нийгэм, засаглалын талаарх ойлголтыг ижил түвшинд хэрэгжүүлэх.
- Ногоон эдийн засгийн өсөлтийг хангах зээлийн бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжих, хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх.
- Тайлагнавал зохих шаардлагатай суурь үзүүлэлтийг олон нийтэд нээлттэй, ил тод тайлагнах.
- БОНЗ-ын асуудлыг компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүү, мөнгөн урсгалын төлөвлөлттэй уялдуулан судалж улмаар бизнесийг тогтвортой тасралтгүй явуулах, цаашид хөрөнгө оруулагчдын чиг хандлагад нийцүүлэх, урт хугацаанд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг эрмэлзэнэ.
- Тогтвортой байдлын үзүүлэлтүүдээ нээлттэй, чанартай мэдээлэх, нийтлэх цаашид дотоод болон Олон улсын хөгжлийн санхүүжилтийн байгууллагууд, ногоон хөрөнгө оруулагчдаас төрөл бүрийн, урт хугацаатай санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэхийг эрмэлзэнэ.
- "БОНЗ тогтвортой байдлын тайлагналын удирдамж"-ийг үйл
ажиллагаандаа хэрэгжүүлэхдээ компанийн холбогдох дүрэм,
журам эрх зүйн баримт бичигт шаардлагатай өөрчлөлтийг
бодлого, төлөвлөлттэй уялдуулан үе шаттайгаар гүйцэтгэж,
хэрэгжүүлнэ.